Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчлэгч хийдэг ажилтнаас халдвар илэрсэн нь үнэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа гэж мэдээллээ.
Мөн тэрбээр, "Өнгөрөгч сарын 28-нд батлагдсан нэг тохиолдол ойрын хавьтлаа хэлэхгүй, нууж бид хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад илрүүлээд байна. ШЕЗ-д хоёр баг очиж ажиллан, батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал байсан хүмүүсийг л тусгаарласан. Түүнээс дарга, цэрэг гэж ялгахгүй. Ойрын хавьтал гэдэг нь тухайн батлагдсан тохиолдолтой 24-48 цагийн дотор маскгүй байсан, 1.5 мм зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Хавьтлын үзүүлэлтээр тусгаарлах болохоос ажил албан тушаалаар нь ялгаж тусгаарлахгүй" гэв.