Өнөөдрийн байдлаар Монгол Улсад батлагдсан нийт 819 тохиолдлоос 365 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс тусгаарлан ажиглалтад 42, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Харин ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Тодруулбал, маш хүнд-3, хүнд-5хүндэвтэр-77, хөнгөн-360 хүн байна.