Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 369 боллоо. Тодруулбал,
- Сэлэнгэд 183
- Улаанбаатарт 90
- Дархан-Уулд 44
- Орхонд 24
- Дорноговьд 21
- Говьсүмбэрт 4
- Архангайд 3 батлагдсан тохиолдол байна.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 812 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 445 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 буй.