Налайх дүүрэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрч, "НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ" хөл хорио тогтоолоо. Тодруулбал, тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн доторын тасагт хэвтэж байсан хоёр иргэний эхний шинжилгээнээс коронавирус илэрсэн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарчээ. Одоогийн байдлаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа аж. Мөн тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт 24 цагийн хөл хорио тогтоож, эмнэлгээс орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон байна.