“Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байгаа. 14 хоногийн хугацаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг ягштал сахиж байхыг дахин сануулъя” хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэв. Харин нийслэлийн 26 тусгаарлан ажиглах байранд 1 403 иргэн бий. Тусгаарлан ажиглах байранд төрийн 202 алба хаагч үүрэг гүйцэтгэж буй. Мөн Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан аймагт нийт 953 иргэн ажиглалтад байгаа гэнэ.