2020.11.21-ний 17:00 цагийн байдлаар Дорноговь аймагт халдварын шинэ дөрвөн тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 146 боллоо.
Улсын хэмжээнд кластер маягаар бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 146 боллоо. Дотоодын халдварын тоо:
- Улаанбаатар хотод-38
- Сэлэнгэ аймагт-58
- Орхон аймагт-17
- Говьсүмбэр аймагт-1
- Дархан-Уул аймагт-16
- Дорноговь аймагт- 16 тохиолдол бүртгэгдээд байна.
Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 582 болсон бөгөөд одоогоор 337 хүн эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2 хүн байгаа бол 310 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. Мөн нутаг буцаасан нийт 7 хүн байгаа юм.