Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 120 боллоо. Тодруулбал, Улаанбаатарт 33, Сэлэнгэ аймагт 51, Орхон аймагт 13, Дархан-Уул аймагт 16, Дорноговь аймагт 6, Говьсүмбэр аймагт 1, хүн халдвар авсан нь батлагдлаа.
Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 555, эдгэрсэн 335байгаа бол ХӨСҮТ-д 213 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 32 хүн хүндэвтэр, 180 хөнгөн байна