Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.
Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 19-нд нийт 3625 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 3588 хүнээс халдвар илрээгүй. Харин өчигдрийн 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнээс шинээр халдвар илэрлээ. Тодруулбал,
- Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ.
- Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн ТИР машины жолооч нэг иргэний шинжилгээнд халдвар илэрсэн.
- Улаанбаатарт 15
- Сэлэнгэд 10
- Дархан-Уулд 5
- Дорноговьд 5 тохиолдол шинээр батлагдаж, дотоодын нийт халдвар 120 боллоо"
Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 555, эдгэрсэн 335байгаа бол ХӨСҮТ-д 213 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 32 хүн хүндэвтэр, 180 хөнгөн байна" гэж хэлэв.