11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Монгол улсад халдварын батлагдсан тохиолдол 518 боллоо.
11:00 цагаас хойш улсын хэмжээнд:
- Дархан-Уул аймагт 11
- Орхон аймагт 13
- Дорноговь аймагт 1
- Говьсүмбэр аймагт 1
- Сэлэнгэ 41
- Улаанбаатарын голомтын тухайд УБТЗ-ын харьяа 4,
- Тээврийн жолоочийн голомтод 14, нийт 85 бүртгэгдэж байна.