ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.11.19-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2757 дуудлага ирснээс 890 нь яаралтай тусламж, 1867 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. ЭХЭМҮТ-д 45 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 185 мэс засал хийгдэж, яаралтай 59, төлөвлөгөөт 126 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 96 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!