Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.
Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 17-нд 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрлээ.
Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 455 байна. Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 119 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 22 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. ХӨСҮТ-д 183 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна” гэв.