Дархан-Уул аймагт худалдаа үйлчилгээ эрхлэгч нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, батлагдаад байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Иймд Дархан-Уул аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, өнөөдөр шөнийн 00.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоож, иргэдийг гэрээсээ гарахыг хориглон, тэг зогсолт хийгээд байгаа ажээ.
Батлагдсан тохиолдлын дам хавьтлыг тогтоох хүртэл хөл хориог үргэлжлүүлэх юм.