Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Энэ үер ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотод бүртгээд байгаа 10 тохиолдлын нийт ойрын хавьтал 444 хүнийг илрүүлээд байна. Анхны шинжилгээг 36 хүнээс бусдад нь хийсэн. 102 хүний шинжилгээг давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийсэн байна.
Сэлэнгэ аймагт кластер халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн ойрын хавьтлуудыг бүртгэж байна. Уг аймгийг дагаад төмөр зам дагасан халдварын багц тохиолдол тархах магадлалтай. Улаанбаатар хотын анхны багц тохиолдол мөн ТИР машины жолоочоос улбаатай. Иймээс эдгээр хүмүүстэй холбоотой бүх хүмүүсийг үргэлжлүүлэн тандан судалж байна. Тус аймагт хоёр том баг ажиллаж байгаа. Ойрын хавьтал хоёрдогч хавьтлыг тогтоогоод Сүхбаатар аймгийн нийт хүн амыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна" гэлээ.