Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан тохиолдол 434 болоод байна. Халдвар авсан нэг иргэнд дунджаар 600-700 мянган төгрөгийн эмчилгээ хийгдэж байна. Одоогоор маш хүнд буюу эрчимт эмчилгээ, амьсгалын аппарат шаардлагатай хүн байхгүй аж.
Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 100 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 21 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. ХӨСҮТ-д 170 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.