Сэлэнгэ аймагт өчигдөр нийт 22 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, эерэг гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр хэлэхдээ "Сэлэнгэ аймагт эхлээд нэг бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр хүн нэг тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн. Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан дээрх хүмүүс нь ойрын хавьтал буюу тусгаарлагдсан байсан гэсэн үг" гэв.