Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
(2020.11.16-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
-Амралтын өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 3341 дуудлага ирснээс 690 нь яаралтай тусламж, 2487 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
-ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 38 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 135 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!