ЭМЯ-наас 17:00 цагийн ээлжит мэдээлээ хийж, шинжилгээний хариуны талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Тэрбээр, "17 цагийн байдлаар Нийслэлд батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 909 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Тодруулбал, Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй.
ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэл хотын нэгдүгээр хавьталд 909 хүний шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа.Мөн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1,394 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна" гэлээ.