Сэлэнгэ аймагт кластер буюу багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна. 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа гэж ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэлээ. Мөн тэрбээр, "Ачаа тээврийн жолооч Д-ын нэгдүгээр хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ийнхүү нийт долоон хүн халдварлалаа.
Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд Франкфуртийн онгоцоор ирсэн хүнээс давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 414 боллоо" гэв.