ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн хоёр лабораторт 24 цагийн хугацаанд 3,000-4,000 хүнд шинжилгээ хийх боломжтой гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэлээ.
Мөн тэрбээр, Одоогоор Улаанбаатар хотод 2,602 хавьтагчийг илрүүлээд байна. Эдгээр иргэдийг 11 цэгт эхний ээлжид утсаар нь дуудаж шинжилгээ авах юм. Тодорхой шинж тэмдэг илрээгүй, хүнтэй хавьтал болоогүй хүмүүс заавал шинжилгээ өгөх гээд байх шаардлагагүй. Янз бүрийн шинж тэмдэг илрээд байвал харьяа өрхийн эмнэлэгтээ эхэлж хандах хэрэгтэй.
Мөн голомтот багц гарсантай холбоотойгоор ХӨСҮТ-д шинээр 145 ор нэмж, 300 ор бэлдэн тусгаарлах зориуллатаар ашиглахад бэлэн болжээ. Харин Цэргийн төв эмнэлэгт 570 ор байгаа юм. Өнөөдөр Сөүлийн онгоцоор оношлуур ирнэ" гэлээ.