Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.
Тэрбээр, "Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж эхэллээ. Манай оронд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байна. Хүн бүр гэртээ байвал багц хэлбэрээр гарч байгаа халдварыг хумих боломжтой. Эмнэлгийн эрсдэлтэй орчинд аль болох очихгүй байхыг уриалж байна.
Мөн иргэд амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр авснаар хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол бий. Хүнсний нөөц хангалттай байгаа тул та бүхэн ихээр нөөцөлж эрүүл мэнддээ эрсдэл бүү үүсгээрэй. Гар ариутгагч бодисоос хүүхдээ хол байлгаарай. Хүүхдүүд түүнийг буруу хэрэглэх тохиолдол байна" гэж хэлэв.