Энэ онд манай улс 20 сая ширхэг амны хаалт импортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортоор оруулж байгаа оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг Засгийн газрын 335, 132 дугаар тогтоолуудын дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Иймд гаалийн байгууллагаас татвар ногдуулсан болон татвар нэмсэн ямар нэгэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлээгүй гэв.