Гаалийн ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Коронавирус буюу “Ковид-19” цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортолж буй оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж нэвтрүүлж байна. Засгийн газрын 335, 132 дугаар тогтоолуудыг гаалийн байгууллага мөрдөж буй. Ямар нэг татвар ногдуулсан болон нэмсэн зүйлгүй” хэмээжээ.