COVID-19 цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний байгууллага, ажилтнуудад зориулсан зөвлөгөөг хүргэж байна.
Ачаа тээврийн байгууллагад:
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
- Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх
- Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх
- Агаар сэлгэлт хийх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Ачаа, тээшийг зайтай байрлуулах
- Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
- Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
- Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх
Хүргэлтийн ажилтанд:
- Амны хаалт зүүх
- Бээлий өмсөх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
- Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
- Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
- Хүн хооронд 1.5-2 метр зай барих
Үйлчлүүлэгчид:
- Амны хаалт зүүх, бээлий өмсөх
- Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
- Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 0,25мл белизна хийж арчих
- Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
- Гаднах сав, баглаа, боодлыг хаях
- Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
- Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх