Бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн олонх байгууллага ажиллахгүй. Гэхдээ Засгийн газраас хөл хорионы үед ажиллах байгууллагуудын нэрсийг гаргалаа. Тухайлбал, цагдаа, онцгой байдал, эмнэлэг, эмийн сан зэрэг байгууллага энэ өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.