УИХ-ын гишүүн Н.Учрал бие муудаж, сэхээнд орсон гэнэ. Бүр тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэх мэдээлэл бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралын Ажлын албанаас тодруулахад “УИХ-ын гишүүний биеийн байдал хэвийн байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Харин Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эх сурвалж “Н.Учралын эрүүл мэндийн байдал тогтворжсон. Бүх амин үзүүлэлтүүд хэвийн байгаа” хэмээсэн. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал сэхээнд орсон гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Гэхдээ түүний эрүүл мэнд сайжирч байгааг давхар дуулгалаа.