Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Дахин зургаан хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 374 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 54 хүн байгаагаас есөн хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний бие хүнд, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 317 хүний тав нь эмнэлгийн хяналтад, дөрөв нь гэрийн ажиглалтад, 308 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ. Гурван иргэн өөрийн хүсэлтээр нутаг буцсан байна.