ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүргэж байна.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 380 дуудлага холбогдож, үүнээс 198 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 95 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2408 дуудлага ирснээс 1993 нь яаралтай тусламж, 1341 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна. ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 33 мэс засал хийгдснээс яаралтай 32, төлөвлөгөөт 1 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 372 иргэн осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3511 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 198 нь хөдөө, орон нутгаас, 174 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.