Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д ажиллаж байсан нэг сувилагч халдвар илэрсэн. Түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан эмч, сувилагч, үйлчлэгч нарын таван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан нийт тохиолдол 368 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 49 хүний биеийн байдлыг үнэлбэл, 41 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр, нэг иргэний биеийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээ, ажиглалтад байна