ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн гурав хоногт нийт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр халдвар авсан тохиолдлын талаар тодруулж хэлбэл, Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн таван хүнээс, 11-р сарын 7-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын иргэн 59 настай эрэгтэйгээс вирус илэрлээ. 10-р сарын 8-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 56 настай эрэгтэй, Беларусийн иргэн, 52-той монгол эрэгтэйгээс коронавирус илэрсэн. Мөн 30, 31, 33 настай Монгол Улсын иргэд халдвар авсан нь батлагдлаа.
Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Сайн мэдээтэй. Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Үүнд, 36, 42 настай ОХУ-ын иргэд эдгэрлээ. Мөн 10-р сарын 10-нд Токио-УБ, 10-р сарын 1-нд Сиатлын онгоцоор ирсэн хоёр эрэгтэй эдгэрлээ.
Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан нийт тохиолдол 368 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 49 хүний биеийн байдлыг үнэлбэл, 41 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр, нэг иргэний биеийн байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээ, ажиглалтад байна" гэв.