Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө нас барсан иргэний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа. Тэрбээр "ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан. Түүнээс ямар нэгэн байдлаар коронавирусний халдвар байгаагүй.
Мөн Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар өвчин илэрсэн тохиолдол байхгүй байгаа. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.
Герман улсад МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч коронавирусийн халдвар авсан тохиолдол байгаа. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй. Гэртээ тусгаарлагдаж байгаа " гэв.