Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна. Үүний улмаас уураг тархины гадар сааталд орж, цусны даралт буурч амьсгалын үйл ажиллагаа суларч, цусанд чихрийн хэмжээ багасч ирдэг.
Даарч хөрснөөс хүний биеийн зах хязгаарын судас нарийсч, түүгээр цусны урсгал саатна. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсан ирж тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний түгээх судас агшиж нарийссанаас болж түүгээр гүйх цусны урсгал удаашран хэмжээ нь багасахад уураг тархины хэвийн үйл ажиллагаа муудна. Ингээд цус харвалт өвчнөөр өвчлөх эрсдэл тун өндөр болдог. Хэдий танд өнөөдөр мэдэгдэхгүй ч хойшид өвчнөөр өвчлөх суурь нь тавигдаж байна гэсэн үг юм. Иймд хүйтний улиралд малгайгаа өмсөж хэвшээрэй