ДЭМБ-аас Монгол Улс "Ковид-19" халдвартай хэрхэн тэмцэж, ямар хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийжээ. Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр "Тухайн киног өнөөдөр 15:00 цагаас дэлхий даяар цацах юм. Уг баримтат киног ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын цахим хуудас болон Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар үзэх боломжтой. Бидний өмнө, энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Үүний тулд хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих зөвлөмжүүдээ дагаж мөрдөх нь чухал” гэж хэлэв.