Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Зургаан хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 346 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 33 хүн байгаагаас есөн хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 313 хүний гурав нь эмнэлгийн хяналтад, зургаа нь гэрийн ажиглалтад, 304 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.