Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг Цагааннуур боомтоор урд шөнө 01.00 цагт орж ирсэн ОХУ-ын тээврийн жолооч нараас коронавирус илэрсэн болохыг эх сурвалж мэдээллээ. Цагааннуур боомт нь ОХУ-ын Уулын Алтайн БНУ-ын Ташанта боомттой хиллэдэг.Тиймээс энэ боомтоор хоёр улсын жолооч нар орж гарч, тээвэр хийдэг. Орос жолооч нарын хоёроос нь коронавирус илэрсэн байна. Тиймээс коронавирус илэрсэн 46 настай Е.Сергей, 40 настай М.Берчены нарыг машинд нь тусгаарлаж байгаад өнөөдөр 09.30 цагаас нутагт нь буцаажээ. Мөн гааль, онцгой, хилийн цэргийн ажилтнуудыг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Засгийн газраас дөнгөж сая шуурхай мэдээлэл хийж Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увсын Боршоо боомтыг хаахаа мэдэгдлээ.