Нийслэлийн 381 жилийн ой, нийслэлийн 2020 оны “Нэг хот-нэг стандарт”-ын хүрээнд “Сайн туршлага-2020” арга хэмжээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 29-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих хүрээнд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй билээ.
2020 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай буюу анхан шатны шалгаруулалтыг эрүүл мэндийн байгууллагууд тасаг, нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд зохион байгуулж, нийт 379 бүтээл оролцсон юм.
Хоёрдугаар шатны арга хэмжээнд ирсэн 263 бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 22 сайн туршлагыг шалгарууллсан байна.
1. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв:
“Цөсний ерөнхий сувгийн чулууг цөсний хүүдийтэй нь хатуу дурангаар тор ашиглаж авах” мэс засал”
Амгалан амаржих газар:
“Умайн хоргүй хавдар, умайн салтын эмгэг зузаарлыг нэг удаагийн мэс заслаар түлж эмчилсэн эмчилгээний шинэ технологи”.
2. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ОНОШЛОГООНЫ ТЕХНОЛОГИ НОМИНЦИ:
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв: “Жирэмсний эхний 3 сард хромсомын илрүүлэг, эрсдэл тооцох”
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв: “Эмэгтэйчүүдийн дотооод шүүрлийн эмгэгийн оношилгоо”.
3. ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ НОЦИНАЦИ:
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв: “Онлайн эмнэлэг”
Баянзүрх дүүргийн “Маранта” Өрхийн эрүүл мэндийн төв: “Хурдан оношилж, хурдан аварья” яаралтай тусламж, үйлчилгээ.
4. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИ:
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг: “Коучинг” нэвтрүүлсэн нь
Амгалан амаржих газар: “Доула буюу төрөлтийн хамтрагч”.
5. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ:
Сэргээн засах клиникийн эмнэлэг: “Хөдөлмөр засал эмчилгээний олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь”
Өргөө амаржих газар: “Мэс заслын үеийн халдвар хамгааллын дэглэм“ сургалтын видео кино.
6. ӨӨРСДИЙН БҮТЭЭЛЧ САНААЧИЛГААР БОЛОВСРУУЛСАН ОЮУНЫ БҮТЭЭЛҮҮД НОМИНАЦИ:
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв: “Сувилахуйн тусламж, үйлчилгээний гардан ажилбарын зурган товхимол”
Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг: “Иргэдэд зориулсан рүүл мэндийн дүрсжүүлсэн зөвлөмжүүд” тус, тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
“Сайн туршлага-2019” арга хэмжээнд сурталчилсан шинэ бүтээл, технологи, арга аргачлалаас эмчилгээ, оношилгоо, сувилгахуйн тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэн, нутагшуулж, дэлгэрүүлсэн байгууллагаар:• Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг• Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв• Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв• Энэрэл эмнэлэг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаа жилээс жилд улам өргөжиж, бүтээл ихтэй болж буй талаар зохион байгуулсан ажлын хэсэг, оролцогч болон шүүгч нар онцлон тэмдэглэсэн юм.
Арга хэмжээг НЭМГ-ын дарга, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төв болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, АӨСҮТ, УГТЭ, Ховд, Орхон-Уул аймгийн бүсийн оношилгооны төвийн төлөөлөл бүхий 730 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзэж сонирхсон байна.