Монгол улсад коронавирусийн халвар авч батлагдсан тохиолдол 340 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 28 хүн байгаагаас найман хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 312 хүний хоёр нь эмнэлгийн хяналтад, ес нь гэрийн ажиглалтад, 301 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ. Халвар авсан хүмүүсийн 234 эрэгтэй,, 106 эмэгтэй байна.