ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоног хооронд гурван лабораторид нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
Батлагдсан тохиолдол нийт 340 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа" гэв.