Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэ жил эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар Монгол Улс 509,500 хүн тун вакцин хүлээн авч, дархлаажуулах ажлыг зохион байгуулж буй. Өчигдөрийн байдлаар дархлаажуулалтади нийт 442,000 хүн хамрагдсан байгаа.
Мөн Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Увс, Завхан, Булган зэрэг нийт долоон аймагт улирлын томуугийн дархлаажуулалт дууссан бол бусад аймаг, дүүргүүдийн хэмжээнд вакцинжуулалтын ажил 90 хувьтайгаар зохион байгуулагдаж байна.
Бид нийлүүлэгдсэн нийт вакцины 70 гаруй хувийг томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий байдаг бага насны хүүхдүүдэд хуваарилсан юм.Түүнчлэн томуугийн эсрэг дархлаажуулалтыг өргөжүүлж, Улаанбаатар хотын ЕБС-ийн 10-12 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан" гэж хэлэв.