ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт хүнд шинжилгээ хийхэд 1995 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид /40, 46 настай/ болон Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 327 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 298 хүн байгаа бол гэрийн ажиглалтад ес, сувилалд таван хүн байна. ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа 15 хүний биеийн байдлыг үнэлбэл 10 нь хөнгөн, таван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.
Дэлхий дахинд коронавируст халдварын 40.7 сая тохиолдол бүртгэгдэж, 30 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас бараад байна. Сүүлийн нэг хоногт шинээр 290 мянган тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ" гэв.