Засгийн газар өнөөдөр хуралдав. Хуралдаанаар гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр "Урлаг спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалт хэвийн горимд шилжиж байна. Үүнд баар цэнгээний газар, бусад бүх үйлчилгээний газрууд хамаарч байгаа" гэлээ.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31 хүртэл сунгаад байна.