Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хилийн хөл хориог аравдугаар сарын 31-ныг дуустал сунгасан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Урлаг спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалт 9/16-наас хэвийн горимд шилжиж байна. Есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн ажиллана. Хэрэв цар тахлаас үүдэж нөхцөл байдал хүндэрвэл гэсэн болгоомжлолоор бэлэн байдлаа хангаж ажиллах юм" гэлээ.