Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах лобби бүлэг байгуулагдлаа. Тодруулбал, Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тус лобби бүлгийг байгуулж байгаа аж.
Бүлгийн хүрээнд баруун бүсийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодрхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэв. Түүнчлэн аймаг тус бүрийн агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулах байна.
Дээрх зорилгынхоо хүрээнд Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа гэв.