Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд, санаачлагчид нь буцаалаа. Уг төслийн санаачлагч нь Засгийн газар бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-д өрг өн барьж, хэлэлц үүлсэн юм. Уг төслийг энэ сарын 25-нд өргөн барьж, тэр өдр өөс нь хэлэлцэж эхэлсэн билээ. Дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглодог. Тэгвэл Дээд шүүхийн танхимын бүрэлдэх үүнийг батлах, шүүгч хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд томилох эрхийг ерөнхий шүүгчид олгохоор уг төсөлд тусгасан байв. Эл нэмэлт, өөрчл өлтийг баталбал шүүн таслах ажиллагаа тасралтг үй, хэвийн үргэлжилж, шүүгч хүрэлцэхг үйн улмаас үүдэлтэй хүндрэлийг шийдвэрлэнэ гэж үзжээ. Хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн зарим гишүүний байр суурийг хүргэе.
Ж.Сүхбаатар: -Улс төр, бизнесийн мафи бий болсон талаар би долоон жилийн өмнө хэлж байсан. Ардын нам ч сонгуульд “Шударга ёсны тэмцэл дуусаагүй” хэмээн уриалж оролцсон. Шударга ёс тогтоох ажлаа шүүх засаглалын хүрээнд хийж эхлэх ёстой. Гэтэл Засгийн газар гэнэт энэ хуулийн төслийг оруулж ирлээ. Шүүх бүрэлдэх үүн хүрэлцэхг үй байгаа учраас ийм төс өл боловсруулсан гэж хэлээд байх юм. Одоо Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нь таван гишүүнтэй байгаа. Гурван шүүгч дутуу байгаа юм билээ. Ер нь түр буюу Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн баталтал энэ зохицуулалтыг хэрэглэнэ гэж тайлбарласан. Гэтэл энэ чинь шударга бусын шинэ “хонгил” угсрах гээд байгаа хэрэг юм биш үү. Бид чинь тэр “хонгил”- ыг устгах гээд байгаа биз дээ. Уг төслийг өргөн барьсан нь Засгийн газрын бодлого гэж харахгүй байна. Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн захиалсан хууль юм биш биз гэсэн болгоомжлол төрөөд байна. Д.Ганзориг гэж хүнийг би мэдэхгүй ч ерөнхий шүүгчийнх нь захиргааны эрх мэдэл үүгээр шууд нэмэгдэнэ шүү дээ. Шүүгчээ дарамтлаад чөлөөтэй, өвчтэй гэж хэлүүлж явуулчихаад, нөгөө танхимаасаа өөрөө хүн оруулж ирээд хэрэг шийдүүлэхийг үгүйсгэх арга алга. Ажлын байрны дарамт ганц бэлгийн хүчирхийллээр илэрдэг юм биш. Захиргааны эрх мэдэл нэмэгдэх тусам ажлын байранд ямар нэг байдлаар дарамт, хууль бус нөл өө үүсдэг юм. Гэтэл энэ зохицуулалт нь түр биш бүр үлдчих вий дээ. Нэгэнт өгс өн эрх мэдлийг буцаах хэцүү.
Б.Энхбаяр: -Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй төслийг хэний захиалгаар гэнэт оруулж ирж, яаралтай хэлэлцэх болов. Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх хараат бус байх ёстой. Шүүгч шүүгчээсээ хараат бус байх тухай ойлголт ч үүнд хамаардаг. Судалгаагаар шүүгчид хамгийн их нөлөөлдөг хүмүүс нь шүүгч байдаг нь тогтоогдсон. Энэ байдлыг уг хуулийг батлах замаар баталгаажуулах гэж байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шинэ “хонгил”- ын хаанаар зарлах нь. Хүссэн хэрэгтээ хүссэн шүүгчээ томилох эрхийг ерөнхий шүүгчид өгөх гэж байна. Таалагдахг үй байгаа шүүгчээ өөр танхим руу явуулж, “тоглоом”- ын гадна үлдээнэ гэсэн үг. Тухайн шүүгч ямар хэрэг шийдэхийг ерөнхий шүүгч мэдэхг үй байх зарчмыг бид өнөөдрийг хүртэл баримталж ирсэн. Юунд бэлтгэж энэ төслийг хэлэлцүүлэв. Хэнд холбогдох, ямар хэрэг удахгүй Дээд шүүхэд очих гэж байгаа болоод тэнд “хонгил” үүсгэх гээд байгаа юм бэ. Илт захиалгатай хууль гэж үүнийг хэлнэ. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхг үй байгаа гэдэг нь гол үндэслэл мөн үү. Иргэний танхим найман шүүгчтэй. Үүнээс тавынх нь бүрэн эрхийг Ерөнхийл өгч түдгэлз үүлж, хоёрыг нь буцааж сэргээсэн. Ерөнхийл өгч сүүлийн жилд нийт найман шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, эргэж сэргээхэд ажилг үй байсан хугацааных нь цалин 220 сая төгрөг болчихоод байгаа. Энэ эх үүсвэрийг шийдэх хөрөнгө ч, хууль ч байхг үй. Иргэний танхим одоо таван шүүгчтэй болчихсон. Өөр өөр хэлбэл, хэргүүдийг шийдвэрлэх бүрэлдэх үүн тэнд хангалттай бий. Гэтэл хүрэхг үй байна гэх худал мэдээллийг УИХ-д танилцуулж, хууль өргөн барилаа гэв.
Бэлтгэсэн: Б.Уран