-Сонгуулийн ерөнхий хороо юу, шүүх үү-
Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорьсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2-т “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 35.2.1-т нь нэр дэвшигчийг эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглохоор тусгасан байдаг. Дээрх баривчилгаануудтай холбоотойгоор эдгээр заалтыг олон янзаар тайлбарлаж, тал талд байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорьсон гэж нэр бүхий хуульчид үзэж, хууль, шүүхийнхнийг илт буруутган, Сонгуулийн ерөнхий хорооны зөвш өөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэмээн хатуу анхааруулж байв. Нөгөө талаас хэдийн шалгаж, яллагдагч нар нь тодорхой болсон, шүүх хурлыг нь товлочихсон хэрэгт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалт ямар ч хамааг үй хэмээн зарим нь тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэж, үнэмлэхийг нь өгсн өөс хойш нэр дэвшигчийг эрүүгийн хариуцлагад шинээр татах буюу баривчлах, саатуулах, цагдан хорих, тэр ч битгий хэл, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг л хориглож буйгаас бус, хууль, хяналтын байгууллагаар хэчнээн жил, сараар явчихсан дээрх хүмүүст огт хамаагүй гэж байлаа.
Уг нь энэ заалт бол нийт ард түмний сонгох, сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг улс төрийн шударга бус өрсөлдөөнөөс хамгаалахын тулд нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг олон улсын эрх зүйд нийцүүлэн манайх хуулиар баталгаажуулсан хэлбэр. Тэгвэл дээрх 35.2 болон 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц хэлэлцэхээр бэлтгэж эхэлжээ. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр гишүүн Ж.Сүхбаатарыг томилсон байна. Иргэн Б.Оюунцэцэг долдугаар сарын эхээр Цэцэд энэ талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд энэ сарын эхээр маргаан үүсгэхээр шийдвэрлэж, дунд суудлын хуралдаанд бэлтгэж эхэлсэн аж.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2, 35.2.1 дэх заалт нь Үндсэн хуулийн 47.1 буюу “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгж үүлнэ”, 49.1-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, 49.2-т “Ерөнхийл өгч, Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Өөр өөр хэлбэл, нэр дэвшигчийг эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хориход Сонгуулийн ерөнхий хороо, шүүх хоёрын алиных нь зөвш өөрлийг авах вэ гэдгийг Цэц хагалах нь. Гэвч нэр дэвшигчдийг цагдан хорьсон энэ бүх үйл ажиллагаа сонгуулийн төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хийгдэж буй, эсэх нь өнөө хэр тодорхойгүй. Ядаж л сонгуулийн төв байгууллага ганц ч тайлбар хийгээгүй. Улс төрийн нам, эвслийн зүгээс тус байгууллагад шаардлага, мэдэгдэл хүрг үүлж, нэр дэвшигчид, тэдний сонгогдох, ард, иргэдийн сонгох эрхийг хамгаалахыг хүссэн ч таг чиг байсан шүү дээ.