Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд хуралдаж, энэ сарын 31-ны өдрөөр дуусгавар болж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газраас 2020-2021 оны хичээл, сургалтын үйл ажиллагааг ирэх сарын 1-ны өдрөөс эхлэхээр болсон.