Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр томуугийн вакцины талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
Тэрбээр "Томуугийн вакцины, Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс авдаг. Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан байгаа. Мөн вакцин дархлаажуулалтын "Global Alliance" байгууллагаас гэрээний хүрээнд 80 мянган тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган тун вакциныг есөндүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа. Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд томуугийн вакциныг хийнэ. Засгийн газраас нэмэлтээр мөнгө гарган вакцин авахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд вакцины тендерийг зарлах арга хэмжээг авч байна" гэв.