УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 9.20 цагт эхэллээ. Чуулганаар 7 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийн УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Тодруулбал, УИХ-ын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төсөл болон төсвийн тодотголтой холбоотой Монгол Улсын төсвийн тухай, түүнийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулна. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.