Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн дарга Я.Буянжаргал "Өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн иргэдийг хүлээн авч тусгаарласан. Тусгаарлан ажиглах байранд өссөн дүнгээр нйит 18,901 иргэн тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар 3,345 иргэн тусгаарлагдсан.
Үүнээс тав хүртэлх насны хүүхдүүд 192, жирэмсэн эмэгтэй 72, хорт хавдартай ес, хөгжлийн бэрхшээлтэй зургаа, бусад өвчнөөр 300 гаруй хүн тусгаарлагдсан. Өчигдөр тусгаарлалтад байсан нэг эмэгтэй хугацаанаасаа өмнө төрж 1700 кг хүүтэй болсон. Мөн тусгаарлан ажиглах байранд 237 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйл ажиллагаа явуулж байна.
Орон нутгийн хувьд Дархан-Уул аймагт 98, Орхонд 147, Өмнөговь аймагт 124, Сэлэнгэд 30, Дорноговьд 25 иргэн тус бүр тусгаарлагдаж байгаа юм. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 1236 иргэн байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 46,046 шинжилгээ хийлээ.
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж буй нийт 74 иргэн байна. Үүнээс маш хүнд нэг иргэн, хүнд буюу хүндэвтэр 18 тохиолдол байгаа юм. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт эхэлснээс хойш нийт 10 эх амаржсан. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалт үргэлжилж байна "гэлээ.