ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 586 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулбал, Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ, Сувилалын ажиглалтад байгаа 3 хүний давтан шинжилгээ, эмч ажилчдын 5 шинжилгээ, бусад тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ, Төмөр замын 2 ажилтаны шинжилгээ бүгд сөрөг гэсэн хариу гарсан" гэж хэлэв.