УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг бүлгийн дэд даргаар томилсон болохыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
МАН-ын бүлэг гурван дэд даргатай бөгөөд дэд даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилогдсон тул чөлөөлж түүний оронд С.Амарсайханыг сонгосон байна. Ийнхүү МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, С.Амарсайхан нар ажиллахаар болж байна.